Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олон жил ард түмний хүлээж байсан нас б.арсан хүний тэтгэврийг үр хүүхдэд, төрөл төрөгсдөд нь өвлөгддөг болохоор санаачлан өргөн барих гэж байгаа юм байна
#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ. Тэд ашигт малтмал хайна хэмээн хилийн халдашгүй зурвасад эзэгнэж, 200 км хилийн торыг хүчит техникээр тасдан дураар авирлаж, тусгаар тогтнолыг Сүхбаатар аймагт алдагдуулж байгаа билээ
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр /2022.01.20/ хуралдлаа. Тус хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцжээ
Дэлхийд анхны өөрийн гэсэн сансрын станцтай улс болох том амбицыг тээн сансарт үйл хэргээ үргэлжлүүлж буй Хятадын сансрын станцтай Элон Маскын удирддаг SpaceX компанийн Starlink хиймэл дагуул 2 ч удаа мөргөлдөх шахсан хэрэг гарсантай холбогдуулан Хятадын засгийн газар НҮБ-д хатуу эсэргүүцэл илэрхийлжээ.Энэхүү асуудлыг Хятад улсын зүгээс 1967 онд байгуулсан сансрын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруушааж, хариуцлагатай арга хэмжээ авахыг АНУ-аас шаардсан байна. Тайваний асуудал, Бээжингийн өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлосон зэргээс үүдэн даамжирч буй АНУ, Хятадын мөргөлдөөн сансарт хүрээгээ тэлэх янзтай. Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян мөн өдөр зохион байгуулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "SpaceX компанийн Starlink хиймэл дагуулууд энэ оны 7 болон 10-р сард Хятадын сансрын станцад ойртож ирсэн
Covid-19-ийн омикрон хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархаж байна. Өдөрт илрэх халдварын тоо өсөн, 2000-ыг даваад буй
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журмын талаар Засгийн газрын нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учруулна хэмээн үзсэн
Хөөрхий хэдэн ахмадууд нь насаараа ажиллаж ажиллачихаад хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байгаа нь #МАН100 жилийн үр дүн
70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар шалгарсан уран нугараач А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа. А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан түүхтэй юм. Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ. “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй миссүүд жил ирэх тусам амжилтаа ахиулсаар байгаа
Засгийн газар Чингис хаан банкинд Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум, ЭМДС-гийн 30 тэрбум, харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус банкинд гацаад байсан юм. Энэ мөнгийг шинэ оноос өмнө барагдуулна гэж мэдэгдэж байв. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа
Төрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор “Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем”-д дамжуулан ашиглах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн цахим мэдээллийн нэгдсэн сан”-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаатан нэвтрэх эрхтэй боллоо
Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож, дөрвөн компанид хог шахаж, ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн дөрвөн автомашиныг хүлээлгэн өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго чухлаар тавигдсан бөгөөд сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байсан. Иймээс 2021 онд хог тээврийн шинэ 10 автомашин, 2022 онд 12 автомашиныг шийдвэрлэн өгснөөр хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20 хувиар сайжрах юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд “Хоггүй, цахим, ногоон” болох гурван уралдаан зарласан